“Amazon” руу халдлага хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

“Amazon” руу халдлага хийжээ


“WikiLeaks” вэб сайтыг дэмжигч хакерууд “Amazon” компанийн вэб сайт руу довтолж, түр зуурын доголдол үүсгэсэн байна. Их Британи, Герман, Франц, Авсри болон Итали хэл дээрх сайтууд нь ням гаригт Зул сарын өмнөх худалдан авалт ид оргилж байгаа үед 30 минутын турш ажиллаагүй байна. Гэхдээ үүний дараа “Amazon”-ы сайтууд хэвийн ажиллаж эхэлсэн байна.

“Anonymous” бүлэглэлийн кибер тэмцэгчид “WikiLeaks” компаниас нүүрээ бууруулсан байгууллагуудын вэб хуудсууд руу дайралт хийж байгаа билээ. Гэхдээ “Amazon” руу хийсэн халдлагад тус бүлэглэл холбоотой гэдгийг нотлох баримт одоогоор байхгүй байгаа юм.

“WikiLeaks” АНУ-ын дипломат сувгийн талаарх мэдээллийг цацсан билээ. Харин Засгийн газрын шахалтаар хэд хэдэн компани “WikiLeaks”-ийг хууль бус үйл ажиллагаа явуулж байна гээд холбоогоо тасалж, сөрөг хакерууд вэб сайтыг нь хаах халдлага хийсэн юм. Хэрэглэгчдийн хандалт огцом ихэссэнээс тул компанийн зүгээс ийм хэмжээний ачааллыг дааж чадах вэб байрлуулах үйлчилгээ үзүүлэгч “Amazon.com”-д байршуулсан ч өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт “Amazon”-ыг АНУ-ын конгрессын албан хаагчид Жулиан Ассанжтай ямар холбоотой талаар байцааж эхэлснээс болж, “WikiLeaks”-ээс зайгаа барисан юм.

“Anonymous” бүлэг “Amazon” компанийн вэб сайтыг унагаахаар төлөвлөж байгаа тухай зарлаж байсан ч “хүн хүч” дутуу буйгаас болж халдлагаа зогсоож байгаа талаар арванхоёрдугаар сарын 10-нд мэдэгдсэн юм. Үүнийг эсэргүүцсэн хактивистууд буюу улс төрийн шалтгаанаар халдлага үйлдэгч хакерууд “Amazon”-ы үйл ажиллагааг зогсоохоор дайралт хийхээр төлөвлөж байсан юм. Гэхдээ тус компанийн вэб хуудаст амжилттай довтолгоо хийх боломжгүй гэж мэдээлж байсан юм.

Голландад 16 настай өсвөр насны хүүхэд “MasterCard” болон “Visa” компанийн сайтууд руу халдахад оролцсон хэргээр баривчлагдсан байна. Тэрбээр энэ өндөр технологийн гэмт хэрэгт гар бие оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

“WikiLeaks”-ыг дэмжигчдийн хийж буй халдлагад нэгдэхийг хүсэгчдэд зориулсан програмыг одоогийн байдлаар 31 мянган удаа интернэтээс татсан гэсэн мэдээлэл байгаа юм. Аюулгүйн албаныхан иргэдийг үүнд оролцохгүй байхыг уриалж байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж