Эмх цэгцтэй байх аргаас

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Эмх цэгцтэй байх аргаас

Том амсартай шилэн савнуудад аар саар жижиг сажиг зүйлс хийхэд тохиромжтой. Энд тэндээс юмаа хайхын оронд төрөл зориулалтаар нь шилэн саванд хийгээд л мартчих. Шил гоёмсог бас тансаг харагддаг. Хэрэв шилэн сав янз бүрийн өнгөтэй бол гоёмсог сувенир болно. Шүүгээний тавцан, тавиур, угаалгын өрөөнд тавьсан ч болно. Ингэснээр та шүдний сойзоо унтлагын өрөөнөөс хайх шаардлагагүй.
Гутлын шүүгээ энд тэнд хөглөрөх олон хайрцагнаас ангижрахад туслана.
Хайрцагнуудад юу хийснээ бичээд ялгаж шүүгээнд хий. Чухал гэж бодсон бичиг цаас, хуучин сонин сэтгүүл ямар их зай эзэлж байдгийг мэдвэл та лав гайхах байх. Хэрэв хаяхаас хайран санагдаад байвал тэдгээр сэтгүүл сонинг хадгалах сэтгүүлийн тавиуртай бол.  
Өвлийн хувцас их зай эзэлдэг болохоор шүүгээн дэх зуны хувцсаа ялгаж эвхээд орон доороо хадгал.
Олон аяга таваг хураах уур хүрмээр байдаг. Тиймээс галын өрөөнийхөө  хана, таазнаас  сэнжтэй аяга, хайруулын таваг,  хундага зэргийг  өлгөж болно. Аваад хэрэглэхэд амар, гарын дор байдаг.  
Хаяж ч болдоггүй, авч ч болдоггүй хуучин хайрцаг чемоданаа гоёмсог даавуугаар өнгөлж,  сандал болгон ашигла. Хамгийн гол нь өнгө донжийг нь олох хэрэгтэй. Харин дотор нь хөнжил, хүүхдийн тоглоом, байнга хэрэглэдэг зүйлээ хийж хадгалж болно. Ийм  хайрцаг танай гэрт өнгө нэмэхээс гадна хэн ч үүнийг хайрцаг , чемодан гэж бодохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж