Улаанбаатар хотын аялал жуулчлалын бэлэгдэл, уриа шалгаруулах уралдааныг зарлаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотын аялал жуулчлалын бэлэгдэл, уриа шалгаруулах уралдааныг зарлаж байна

Зохион байгуулагч:
УЛААНБААТАРЫН БҮСИЙН ЗӨВЛӨЛ, НИЙСЛЭЛИЙН
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Мэдээллийн спонсор:
УЛААНБААТАР
ТЕЛЕВИЗ

Улаанбаатар хотод гадаадын жуулчдыг урин дуудсан, олон
улсад Нийслэл хотын өнгө төрхийг илэрхийлсэн, утга санаа, агууламж, цар
хүрээг бүрэн илтгэх хотын аялал жуулчлалын уриа, бэлэгдэлийн загвар
бүтээх уралдааныг мэргэжлийн байгууллага, дизайнер, зураач, урчууд,
оюутан залуусын дунд  “УЛААНБААТАР ХОТЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БЭЛЭГДЭЛ,
УРИА”
шалгаруулах уралдааныг зарлаж байна.

Бүтээлд
тавигдах шаардлага:

1. Мэргэжлийн программ болон  гараар зурсан
бүтээл байна.
2. Бүтээл нь өндөр нягтралтай (300 dpi) байх
шаардлагатай бөгөөд уралдаанд ирүүлэх бүтээлээ софт хэлбэрээр бага
нягтралтай gif, jpeg форматтай хувилбарыг авчирч болно. Тухайн бүтээл нь
шалгарсан тохиолдолд өндөр нягтралтай хувилбарыг авна.
3. Бүтээлийг
өнгөт хувилбараар А4 хэмжээний цаасан дээр 2 хувь үйлдэн тайлбарын хамт
авчирна. Мөн уралдаанд оролцогчийн овог нэр, холбоо барих утас хаяг
байна.
4. Урианы агуулгад УЛААНБААТАР хэмээн ЗААВАЛ бичигдсэн байх
ба англи хэл дээр бичигдсэн хувилбар байна. Бэлэгдэл нь дээрх
текстээс гадна зураг, график оролцуулж болно.
5. Бүтээлийн дизайн нь
хар, цагаан, улаан дээр болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхээр
зохиогдох бөгөөд жижгээс том хүртэл хэмжээг нь өөрчилж болохоор
зохиогдоно. Мөн Интернэт, CD-ROM, ТВ, видео, сурталчилгааны самбар,
сонин сэтгүүл, албан бланк, ил захидал, сурталчилгааны материал, зурагт
хуудас, даавуун болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.
6.
Уралдаанд оролцогч нь ЗӨВХӨН өөрийн зохион бүтээсэн дизайн загвараар 
өрсөлдөх бөгөөд бусад бүтээлээс хуулбарласан, оюуны өмчөөр
баталгаажигдсан бүтээлийг хүлээн авахгүй болно.
7. Уралдаанд
шалгарсан бүтээлүүд нь зохион байгуулж буй байгууллагын өмч болж,
зохиогчийн эрхийн хуулийн дагуу оюуны өмчийн бүтээл болон 
хамгаалагдана.
8. Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч дизайнаар
оролцох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан текстийн хамт хавсаргана.

Бүтээлийг
хүлээн авах журам:

Бүтээлийг биеэр болон онлайн хэлбэрээр хүлээн
авах бөгөөд 4-р сарын 2-ны өдрөөс 5-р сарын 14-ны баасан гаригийн 18.00
цаг хүртэл хүлээж авна.

Хаяг:
Нутгийн захиргааны нэгдсэн
байр, Хангарьд ордон, Нийслэлийн Аялал жуулчлалын газар 8 давхар, 808
тоот өрөөнд хүлээн авна. Онлайн хаяг: ubtourism@ulaanbaatar.mn

Бүтээлийг
шалгаруулах журам:

1. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг 5-р сарын
15-наас 18-ны өдрүүдэд шүүгчдийн баг шүүж, шилдэг 10 бүтээлийг
шалгаруулна.
2. Шалгарсан 10 бүтээлийг 5-р сарын 19-нөөс 25-ны
өдрийг дуустал 7 хоногийн хугацаатай www.ubtourism.mn цахим хуудсаар иргэд
олон нийтийн саналыг хүлээн авна.
3. Эцсийн шалгаруулалтыг
шүүгчдийн баг иргэдийн ирүүлсэн онлайн саналыг харгалзан үзэж зөвхөн
НЭГ  бүтээлийг шалгаруулна.

Шагнал: Шалгарсан нэг
бүтээлийг 1.000.000  /нэг сая/ төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулан
өргөмжлөл олгоно.

Холбоо барих утас:
70117093

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж