Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Одооны энэ хүүхдүүд

ТВ-ээр хэдэн салж унах гэж байгаа хөгшид гарч ирээд л одооны энэ хүүхдүүд ийм, тийм гэснээ бидний үед чинь тэгдэг байлаа ингэдэг байлаа гэж ирээд залуу үеийнхнийгээ газар доогуур ортол нь муулдаг мода гараад удаж байна. Одоо энэ хүүхдүүд эх захаа алдлаа, залхуу байна, бяднийг бага байхад ингэдэг байлаа тэгдэг байлаа гээд эх адаггүй юм шааж алдана. Бараг сонсоод лай санагдаж байхад юунд тэрэн шиг байх, ёстой мөрөөд л гэнэ биз.

Угтаа маниусын үеийн хүүхэд нас манай ахын юм уу, аавын үеийнхнээс шал өөр байж таарна. Бидний үр хүүхдийнхээ бүр тэс ондоо байх нь ойлгомжтой асуудал.

Жишээ нь манай аавыг залуу байхад гарууд хонио хариулж яваа хүүхэн дээр давхиж очингуутаа шууд сонгинодоно эсвэл уньдана. Сонгинодоно гэдэг нь дээлийн хормойг толгой дээр нь барьж байгаад жирэн годон хийхийг, харин уньдана гэдэг бол дээлнийх нь нэг ханьцуйгаар унь хийгээд нөгөө ханьцуйгаар нь гаргахыг хэлээд байгаа юм. Иймэрхүү байрлалд орсон баагий дээшээ харсан бол од тоолох, доошоо харуулсан бол ногоо тоолохоос өөр аргагүй болж байгаа юм да.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж