“Наран групп ”-ийнхэн хорт хавдартай хүүхдүүдэд тусална

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

“Наран групп ”-ийнхэн хорт хавдартай хүүхдүүдэд тусална

“Наран групп ”-ынхан  өнөөдөр мэдээлэл хийлээ. Ту “Наран групп ”-ынхан  с хамт олон энэ жил 20 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Энэ хамт олон ойн баяраа угтан Хавдар судлалыг үндэсний төвтэй хамтран “Итгэл бэлэглэе” аянг дөрөвдүгээр сарын 2-нээс есдүгээр сарын 1 хүртэл зохион байгулах гэж байна.
Аяны  гол зорилго нь хорт хавдартай нэн ядуу өрхийн болон өнчин хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаарах, өвчнийг эрт үед нь оношлох юм байна. Хорт хавдартай хүүхдүүдийн 76 хувь нь хожуу үедээ илэрч байгаа нь амьдарлын боломж тааруу, эмчилгэний зардалгүйтэй  шууд холбоотой юм. Учир нь манайд эмнэлгүүдэд хорт хавдрыг оншлох хүчин чадалтай аппрат байдаггүйгээс иргэд гадаадын хувийн эмнэлэгт ханддаг. Тэдгээр эмнэлэгт  нэг шинжилгээ нь 175-300 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Уг аянд х50 орчим хүүхдийг хамруулах төлөвлөгөөтэй байна.  “Наран групп ”-ынхан  зөвхөн шинжилгээний зардлыг даах юм байна.
Монгол Улсад хорт хавдрын өвчлөл өсч байгааг хуралзохион байгуулагчид онцоллоо. 2004 онд энэ өвчнөөр 3381 хүн өвчилсөн  бол 2008 онд 4267 болж, 2009 онд 1900 хорт хавдартай хүүхэд шинээр бүртгүүлсэн юм. Мөн нийт нас баралтын хоёрдугаарт хорт хавдраар өвчлөгсөд орж байна. Энэ талаар Хавдар судлалын үндэсний төвийн Эмчилгээний эрхэлсэн дарга Г.Одонтуяагаас тодруулахад “ Сүүлийн таван жилд хорт хавдарын өвчлөл нярай хүүхдүүдэд элбэг тохиолдож байгаа. Мөн үр хөврөлийн үед хорт хавдраар өвчилж өвчтэй хүүхдүүд их төрж байна.Шалтгаан нь агаарын бохирдол, ядуурал, төрөх насны бүсгүйчүүд уул уурхайн салбарт хортой  нөхцөлд ажиллаж байгаатай шууд холбоотой юм. Аянд хамрагдах хүүхдийн хувьд бид мэргэжлийн түвшинд судалж байгаа .Эдгээр хүүхдүүдийн дунд нүдний хорт хавдраар өвчлөх нь илүү байгаа “гэв.

 Б.Болортуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж