Амлалт нэхэх ард түмний холбоотой иргэний хөдөлгөөнүүд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Амлалт нэхэх ард түмний холбоотой иргэний хөдөлгөөнүүд нэгдлээ

Амлалт нэхэх ард түмний холбоо байгуулагдаж орон нутагтсалбартай болсон. Энэ сарын 5-нд Амлалт нэхэх ард түмний холбооныхон   орон даяар тайван жагсаал хийнэ гэдгээ өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Энэхүү жагсаал цуглаанд хамтран оролцохоор иргэний хөдөлгөөнүүд нэгдээд байгаа гэнэ. Тухайлвал Миний монголын газар шороо , үндэсний Соёмбо хөдөлгөөнийхөн тайван жагсаалд оролцохх мэдэгдэн гэрээнд гарын үсэг зуржээ.Тэд УИХ-ыг тараах хүртэл  бүх үйл ажиллагаанд хамтран оролцоно гэдгээ мэдэгдлээ.Бурхан шашинтны шинэ төв гэдэг байгууллага энэ хөдөлгөөнд нэгдэж байгаагаа мэдэгдэж хөдөлгөөний зохицуулагч нарт арц, хадаг өгч, жагсаалд оролцон,тэргүүн эгнээнд явна гэв. Лам нар ард түмний ариун шүтээн бүтээснээ сэтгүүлчдэд үзүүллээ. Тэрхүү бүтээлд манай орны тахилагатай овоонууд , суваргуудыг оруулсан байв. Мөн энэ үеэр жагсаалд оролцох иргэдийг цагаан цэнхэр хадагтай ирэхийг уриалж байсан.Бурхан шашинтны төвөөс энэ хөдөлгөөний цаашдын үйл ажиллагаанд нь зориулж хэл ам , хар гүтгэлэг зэргээс хамгаалсан ном уншиж байгаагаа мэдэгдлээ.

Ө.Чинзориг жагсаал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж