Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болно

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болно

Монгол улс болон БНЧУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн баярын хүрээнд БНЧУ-ын ЭСЯ болон тус улсын холбогдох байгууллагаас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа.Хэвлэлийн бага хуралд БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Вацлав Йилек өөрийн биеэр хүрэлцэн ирж ойн баярын арга хэмжээтэй холбоотой мэдээлэл хийлээ. Ойн арга хэмжээний үеэр “БНЧУ болон Монгол Улс” үзэсгэлэнг  Арт галарейд зохион байгуулна.Мөн гэрэл зураг сонирхогчдын Зөөлөн хувьсгал, Хоёр орны харилцааны түүхэн замнал,  Хөгжлийн хамтын ажиллагаа зэрэг сэдвээр гэрэл зургийн үзэсгэлэн гаргах юм.  Түүнчлэн ирэх сарын 23-30 өдрүүдэд, чех хоол болон шар айрагны өдрийг Кемпински зочид буудалд явуулах аж.Энэ мэтчилэн олон арга хэмжээ байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.mzv.cz\ulaanbaatar сайтнаас үзээрэй.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж