УИХ-ын гишүүн З.Энхболд илтгэл тавина

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн З.Энхболд илтгэл тавина

“Синглтон ХХК”-ний  Biz Network сайтаас  “SS” клубт “Нэрийн хуудасны өдөр-2”  нэртэй үдэшлэгийг  өнөөдөр  18 цагт зохион байгуулах гэж байна. Уг үдэшлэгт УИХ-ын гишүүн З.Энхболд маркетинг, хувь хүний хөгжил , интернэтийн хөгжлийн сэдэвт илтгэл тавих бөгөөд  “Таван Бог”д компани ивээн тэтгэх юм. Үдэшлэгт очсоноор албан байгууллага , хувь хүмүүс бизнесээ сурталчилах, шинэ хамтрагчтай болох, ажил олгогчидтой холбоо тогтоох боломжтой юм. Энэ сайт  2009 оны хоёрдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн. Нийт 40 мянган хэрэглэгчидтэй ,бизнесийн салбарын мэдээ , сургалт , ажлын байрны мэдээлэл, чөлөөт цагаа зөв өнгөрөөх гэсэн дөрвөн булантай юм. Сайтын энэ жилийн хийсэн ажлын  талаар “Синглтон ХХК”-ний Бизнес хөгжлийн захирал М.Жавхлан “2009 оны гуравдугаар сарын 21-нд “нэрийн хуудасны өдөр-1”  өдөрлөгөө “Сүнжин Гранд” зочид буудалд 450 хүнтэй зохион байгуулсан.  Мөн цасны баяр, монгол аялал, морин аялал зэрэг ажлыг хийсэн ба хүмүүнлэгийн үйлс болох Батсүмбэрийн  асрамжийн газрынханд  эд материалын болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн. Энэ ажлаараа  2009 оны мэдээлэл холбооны шилдэг сонголт уралдаанд түрүүлсэн. Мөн манай сайтын давуу тал нь ажилд зуучилдаг.Энэ зуучлалаар 150 орчим хүн ажлын байртай болсон” гэлээ.
Б.Болортуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж