Estee Lauder шинэ нүүр царайтай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Estee Lauder шинэ нүүр царайтай боллоо

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Estee Lauder компани загвар өмсөгч
Joan Smalls-ыг зар
сурталчилгааны шинэ нүүр царайгаар сонгож, хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Joan Smalls тус
брэндийн косметикийн болон арьс арчилгааны бүтээгдэхүүнийг ирэх оны тавдугаар
сараас эхлэн сурталчлах юм.

Тус компанийн гүйцэтгэх захирал Aerin Lauder Joan Smalls бол шинэлэг дүр
төрхтэй. Түүний инээмсэглэл, дулаан эерэг энерги манай брэндийг төлөөлхөд төгс
тохирно.
Joan их тэмүүлэлтэй,
өөдрөг эрч хүчтэй эмэгтэй. Тиймээс түүнийг сонгосон” гэжээ.

Joan Smalls нь 2010
оны нэгдүгээр сараас эхлэн мэргэжлийн загвар өмсөгчөөр ажиллаж эхлэсэн ба
Givenchy брэндийн Парист хийсэн шоунд оролцон
мэргэжилтн
үүдийн хараанд өртсөн юм. Түүнээс хойш тэрбээр Нью-Йорк,
Парис, Милан зэрэг хотуудад Marc Jacobs, Prada, Gucci, Jil Sander, Derek Lam,
Givenchy болон Louis Vuitton зэрэг алдартай брэндүүдийн шоунд оролцжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж