Италийг зул сарын хямрал нөмөрчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Италийг зул сарын хямрал нөмөрчээ

Ядуурал, ажилгүйдэл өсч байгаа энэ үед зул сарын баярын хямрал Италийн дундаж орлоготой гэр бүлүүдийг нөмрөн авч, өртөг өндөртэй амьдралын шаардлагаар бэлэг худалдан авах зардлаа багасгахаас өөр аргагүй болжээ. Италийн үндэсний статистикийн газраас жил бүр гаргадаг нийгэм эдийн засгийн үйл явцын тухай хамгийн сүүлийн тайланд Италичууд амьжиргааны түвшингийн доройтолд илт мэдэгдэхүйц орсон байна гэжээ. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал нийгэм эдийн засгийн хэтийн төлөвт тодорхойгүй байдлыг үүсгэсэн. Өрхийн хадгаламжийн хэмжээ буурч, Итали улсын нийт хүн амын 40 хувь нь хэтийн эдийн засгийн байдалдаа санаа зовнисон байдалтай байна.

Дотуур хувцасны нэгэн дэлгүүрийн эзний хэлснээр “Энэ онд Миланчууд зул сарын баярт зориулж хэрэгцээтэй бөгөөд хямд бэлэг сонгож байна. Томоохон худалдааны төвүүд сонголтоо олшруулж, олон төрлийн хямдрал урамшуулал үзүүлж байгаа нь бидэн шиг жижиг худалдаа эрхлэгчдийн хувьд томоохон цохилт болно. 2010 онд манай орлого 20 хувиар буурч, үнэхээр хямралд өртөж байна” гэжээ. Мөн зарим нэг томоохон тавилгын үйлдвэрүүд ажилчдынхаа цалинг олголгүй хэдэн сарын нүүр үзсэн байна.

Италийн Үндэсний статистикийн газрын баримтаар 2010 онд Итали улсад ажилгүйдлийн түвшин 8,6 хувьд хүрчээ. Хямралд гол төлөв хөдөлмөрийн зах зээлд хөл тавих гэж байгаа залуу үе буюу 15-24 насны залуус өртөж байгаа ажээ. Ойролцоогоор Италийн нийт залуучуудын 30 орчим хувь нь ажилгүй байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж