Нэрт саксофонч Жеймс Муди нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Нэрт саксофонч Жеймс Муди нас баржээ

Жааз хөгжмийн нэрт төлөөлөгч, саксофонч Жеймс Муди нойр булчирхайн хорт хавдраар өвчлөн арван сарын турш эмнэлэгт эмчлүүлж байгаад өнгөрсөн пүрэв гаригт таалал төгсжээ. Тэрбээр 85 настай байсан ба Сан Диего хотын эмнэлэгт эмчлүүлж байсан юм.

Түүний нас барсан мэдээг эхнэр Линда нь түүний албан ёсны вэб сайи дээр анх мэдээлсэн юм. “Би 22 жил энэхүү гайхамшигтай хүний эхнэр байсандаа үнэхээр баяртай байна. Би түүний өрөвч нигүүлсэнгүй сайхан сэтгэлээс маш их суралцаж, түүнээрээ бахархдаг байлаа” хэмээн тэрбээр нөхрөө дурсан бичжээ.

Тэрбээр  саксофоноос гадна лимбээр маш чадварлаг тоглодог байсан ба амьдралынхаа туршид 17 цомог гаргасан юм.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж