П.Дашийн хэргийг хянах хугацааг сунгана

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

П.Дашийн хэргийг хянах хугацааг сунгана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан П.Даш, тус газрын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн ч  хяналтын хугацаа дуусч дахин 14 хоног сунгаcан байна. Тэднийг улсын нөөц бүрдүүлэлт хийж улсад 300 сая төгрөгийн хохирол учруулсан, зарим бараа материал, машин техникийг ямар ч тендергүй авсан, холбогдох хууль дүрмийг ноцтой зөрчсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Гэвч яллагдагч П.Даш   өөрт нь холбогдох хэргийг гүтгэлэг хэмээн үзэж  цагаатгуулах  ёстой гэсэн мэдээллийг сонин хэвлэлд өгч байсан. Харин  АТГ-аас хоёр жил орчим мөрдөн шалгах ажиллагаа явуулж шат шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял сонсч байсан тэдний хэргийг  Дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар сураг тасарсан юм.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж