Дж.Вердийн “Аида” дуурийг тоглолоо

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Дж.Вердийн “Аида” дуурийг тоглолоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Суут хөгжмийн зохиолч Дж.Вердийн шилдэг дууриудын нэг болох “Аида” дуурийг өнгөрсөн баасан гаригт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид концертын хэлбэрээр тайзнаа тоглолоо. Энэ өдөр симфони найрал хөгжмийг ОХУ-ын удирдаач А.П.Чепурной удирдсан юм. Харин Египетийн хаан басс Ч.Чинзориг, Египетийн хааны гүнж Амнерис меццо сопрано Р.Доржхорлоо, Аида Эфиопын гүнж сопрано С.Мөнгөнцэцэг, хааны ордны хамгаалалтын дарга Рамадес тенор Ч.Түмэндэмбэрэл, сүмийн тэргүүн зайран басс Б.Алтанхуяг, Эфиопын хаан, Амонасро баритон Ц.Баттөр, элч тенор Г.Шижирболд нар дуулав. Хэдийгээр өнгөрсөн баасан гаригт “Аида” дуурийг концертын хэлбэрээр тоглосон ирэх дөрөвдүгээр сард дууриар нь тоглохоор бэлтгэж байгаа юм. Дж.Вердийн “Аида” дуурийг манай тайзнаа найруулан тавихаар ОХУ-ын удирдаач А.П.Чепурной ирээд байгаа аж. Ирэх дөрөвдүгээр сард тоглох “Аида” дуурийг анх 1871 оны арванхоёрдугаар сарын 24-нд Дж.Боттезинигийн удирдлагаар Каирт, 1872 оны хоёрдугаар сарын 24-нд Ф.Фаччогийн удирдлагаар Миланы Ла Скалад,тун удалгүй 1875 оны арваннэгдүгээр сарын 19-нд Петрбургийн Марийнскийн театрт тус тус тоглож байжээ.

    М.Урин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж