Улсын арслан Д.Ганхуяг түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Улсын арслан Д.Ганхуяг түрүүлэв

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнгөрсөн баасан гаригт боллоо. Улсын арслан Д.Ганхуяг, Д.Азжаргал, гарьд И.Доржсамбуу нарын хүчит 128 бөх зодоглосон уг барилдаанд Өвөрхангай аймгийн харьяат, улсын арслан Д.Ганхуяг түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва үзүүрлэжээ. Харин их шөвөгт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын гарьд И.Доржсамбуу, Дорноговь аймгийн харьяат, улсын начин А.Цацавшир нар үлдсэн байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж