Надаль Armani-гийн дотуур хувцсыг сурталчилна | News.MN

Надаль Armani-гийн дотуур хувцсыг сурталчилна

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Надаль Armani-гийн дотуур хувцсыг сурталчилна

Дуучин Шакирагийн “Цыган бүсгүй” (Gypsy) дууны клипэнд тоглож, тун ч
тачаангуй дүр бүтээсэн талбайн теннисчин Рафаэль Надалийг теннисний
ертөнцийн хамгийн секси залуу гэж тодотгодог. Тэгвэл дэлхийн чансааг
тэргүүлж буй залуу теннисчин Надаль Emporio Armani Underwear-ийн нүүр
царайгаар сонгогджээ. Ингэснээр тэрбээр алдарт Armani-гийн дотуур
хувцсыг сурталчилж, хагас нүцгэлэх юм. Өмнө нь Дэвид Бэкхэм, Криштиан
Рональду нарын спортын салбарын одод Armani-гийн дотуур хувцсыг
сурталчлахаар “тайчиж” байсан юм.

Испанийн халуухан залуу
Надалийн сурталчилгааны ажилд Armani Jeans мөн багтсан бөгөөд анхны
зурагт хуудас ирэх хоёрдугаар сард хэвлэгдэн гарах ажээ.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

tsogtoo 2010-12-12 182.160.10.126

Uneheer saihan ch zaluu sain tennischintennisnii duguiland xuuxed burtgej baina91183543

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж