2016 оны паралимпийн хөтөлбөрт спортын шинэ төрөл багтжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

2016 оны паралимпийн хөтөлбөрт спортын шинэ төрөл багтжээ

Олон улсын паралимпийн хорооноос Бразилийн Рио де Жанейро хотноо болох 2016 оны паралимпийн наадмын албан ёсны хөтөлбөрт багтсан спортын төрөл 20 байсныг 22 болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. ОУПХ-ны удирдах зөвлөл хуралдаж, санал хураалт явуулсны дүнд каноэ болон триатлоны спортыг хөтөлбөрт нэмэхээр шийдвэрлэжээ. Дээрх хоёр спортын төрлийн хамт бадминтон, гольф, тэргэнцэртэй хөлбөмбөг, таэквондо болон сагсан бөмбөгийн спортыг паралимпийн хөтөлбөрт багтаахаар өрсөлдүүлсөн боловч санал хураах шатанд олонхийн санал авч чадаагүй аж.

Рио де Жанейрогийн паралимпийн наадам нь зуны XXXI олимпийн наадмыг залгуулаад 2016 оны есдүгээр сарын 7-18-ны өдрүүдэд болно. Харин дээрх шийдвэрийг Олон улсын паралимпийн хорооны удирдах зөвлөл БНХАУ-д болсон ээлжит хурлаар баталсан байна. Ямартай ч паралимпийн тамирчид 2016 оны паралимпийн наадмаас эхлэн спортын 22 төрөлд өрсөлддөг болох нь ээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж