Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Shania Twain ном гаргана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Кантри дуучин  Shania Twain намтраа  бичихээр Atria Books-тэй гэрээ байгуулсан гэнэ. Atria дуучин бүсгүйн намтpыг 2011 онд хэвлэлтэнд гаргахаар төлөвлөж байгаа аж. Намтар зохиолдоо Shania Twain Онтариод өнгөрүүлсэн бага нас, ээж аавынхаа үхэл, болон эрчүүд давамгайлсан кантри хөгжмийн ертөнцөд хэрхэн харийн бэр мэт хөл тавьж амжилтанд хүрсэн тухайгаа  дурсан бичиж байгаа  гэнэ.

    Shania хэлэхдээ "Надад маргааш гэдэг өдөр болохгүй мэт санагдах үе олон байсан.  Харин одоо санахад тэр хүнд хэцүү цаг мөчүүд надад цаг хугацаатай уралдаж хийж бүтээх урам зориг өгч байж. Тэгээд би ном бичиж эхэлсэн. Өнгөрсөн одоо ирдээдүйн зааг дээр тэр дахин хэзээ ч ирэхгүй цаг хугацааг өөрийнхөө үгээр бичихийг хүссэн” гэжээ. 

    Дуучин Shania Twain-нд алдар нэр авчирсан нь  “Shania Twain” хэмээх дебут цомог бөгөөд 1997 онд гаргасан “Come On Over” цомог нь түүнийг дэлхийд алдаршуулж, хамгийн олон хувиар борлогдсон кантри дууны цомог болсон юм.  Grammy-ийн таван удаагийн шагналт  Twain-ы  цомог дэлхий даяар  75 сая хувь худалдаалагдсан юм. Дуучин бүсгүйн намтартай ном түүний анхны ном бөгөөд ирэх хавар худалдаанд гарах аж.

    Н. Соло

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж