
Shania хэлэхдээ "Надад маргааш гэдэг өдөр болохгүй мэт санагдах үе олон байсан. Харин одоо санахад тэр хүнд хэцүү цаг мөчүүд надад цаг хугацаатай уралдаж хийж бүтээх урам зориг өгч байж. Тэгээд би ном бичиж эхэлсэн. Өнгөрсөн одоо ирдээдүйн зааг дээр тэр дахин хэзээ ч ирэхгүй цаг хугацааг өөрийнхөө үгээр бичихийг хүссэн” гэжээ.
Дуучин Shania Twain-нд алдар нэр авчирсан нь “Shania Twain” хэмээх дебут цомог бөгөөд 1997 онд гаргасан “Come On Over” цомог нь түүнийг дэлхийд алдаршуулж, хамгийн олон хувиар борлогдсон кантри дууны цомог болсон юм. Grammy-ийн таван удаагийн шагналт Twain-ы цомог дэлхий даяар 75 сая хувь худалдаалагдсан юм. Дуучин бүсгүйн намтартай ном түүний анхны ном бөгөөд ирэх хавар худалдаанд гарах аж.