Хувь хишиг олголт 52,8 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Хувь хишиг олголт 52,8 хувьтай байна

Өнгөрсөн долдугаар сарын 5-ны өдрөөс эхэлсэн шинэчилсэн бүртгэл дуусах шатандаа орсон хэдий ч эх орны хувь хишгээ авсан иргэдийн тоо тэр хэмжээнд хүрэхгүй байна. Арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 16 ба түүнээс дээш насны нийт 907 152 иргэний нэрс УБЕГ-аас Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт шилжин очсон байна.

Тэдэн дээр 16 хүртэлх насны 534 751 хүүхдийг нэмбэл нийтдээ нэг сая 441 мянган 903 иргэн эх орны хувь хүшгээ авах эрх нь нээгдсэн гэсэн үг юм байна. Эдгээр иргэдээс одоогийн байдлаар  нэг сая 98 мянга 249 хүн мөнгөө банкнаас авчээ. Өөрөөр хэлбэл эх орны хувь хишиг түгээх ажил улсын хэмжээнд 52,8 хувьтай байгаа ажээ.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж