Гэр бүл, өрхийн хөгжлийг анхаарна гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Гэр бүл, өрхийн хөгжлийг анхаарна гэв

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглутай  өнгөрсөн дүрэв гаригт уулзсан байна. Уулзалтын үеэр НХХ-ийн сайд Т.Ганди  “Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байгаа хэдий ч хүн ам, гэр бүлийн хөгжил, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ядуурал, хүүхэд хамгааллын асуудлууд сэтгэл зовоосон хэвээр байна” хэмээн тодотгожээ. Эдгээр асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэхийн тулд юуны өмнө хөдөлмөр эрхлэлт, гэр бүл, хүүхэд хамгааллын эрх зүйн шинэчлэлүүдийг хийх, нийгмийн эмзэг бүлэг, зорилтот хэсэгт чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, салбарын чадавхийг сайжруулах хэрэгтэй байгааг суурин төлөөлөгчид дуулгасан байна. Тиймээс цаашид бид уул уурхай, эдийн засгийн асуудлыг ярихын өмнө хүний хөгжил, гэр бүл, өрхийн хөгжлийн асуудлын талаар дорвитой ажиллаж, эдийн засгийн тэгш хуваарилалтыг бий болгож ажиллах, ядуурлыг бууруулж Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан, Хүүхдийн сан гээд НҮБ-ын системийн бүхий л байгууллагуудтай өргөн хүрээнд харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох зэргээр бүхий талаар хамтран ажиллахаа мөн илэрхийлжээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж