Тэмцээнийг олимпиадын системээр зохион байгуулах бөгөөд баг бүр дөрвөн гишүүнтэй байна. Түүнчлэн нэг нөөц тоглогчтой байж болохоос гадна багийн нэг гишүүн заавал эмэгтэй шатарчин байх ёстой ажээ. Тэмцээнд оролцох багийн тооноос шалтгаалж, швейцарь системээр 7-9 өрөг тоглох юм.
Харьяалагдах аймаг, клубээр багаа бүрдүүлж болох бөгөөд доорх шаардлагыг хангасан байх ёстой ажээ.
Үүнд:
1. 2010 оны улсын шигшээ тэмцээнд шалгарсан 16 шатарчин, дотоод чансаагаар 2100-гаас дээш шатарчид I ширээнд тоглоно.
2. 1950-иас дээш чансаатай шатарчид I ба II ширээнд тоглоно.
3. 1800-гаас дээш чансаатай шатарчид I, II ба III ширээнд тоглоно.
4. IV ширээнд 1800-гаас доош чансаатай шатарчид тоглож болно.
5. Нөөц тоглогч 1800-гаас доош чансаатай байна.
Цагийн хяналт – 1цаг 30 мин
Шагнал:
· I байр –Цом, алтан медаль, өргөмжлөл , мөнгөн шагнал
· II байр – мөнгөн медаль, өргөмжлөл , мөнгөн шагнал
· III байр –хүрэл медаль, өргөмжлөл , мөнгөн шагнал
· Ширээ болгоны аварга тодруулж мөнгөн шагналаар шагнана.
· МШХолбооноос тодорхой хэмжээгээр ивээн тэтгэнэ