Өрхийн зарлага орлогоосоо давжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Өрхийн зарлага орлогоосоо давжээ

Улс орны амьдрал гэр бүл, өрх айлын амьдралаас шалтгаалдаг учир улирал тутамд  өрхийн орлого зарлага хэрхэн өөрчлөгдөж байгааг, айл өрхийн төвшинд ажилгүйдэл ямар байгааг тандан судалдаг. Өрхийн нийгэм, эдийн засгийн гуравдугаар улирлын судалгааны дүн саяхан гарчээ. Уг судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 425,2 мянган төгрөг болон нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 82,7 мянган төгрөг буюу 24,2 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин өрхийн зарлага сард 465,4 мянган төгрөг болж орлогоосоо давж гарсан хэвээр байгаа ажээ. Өрхийн зарлагын хэмжээ ч өнгөрсөн оноос 23,2 хувиар нэмэгджээ. Ажилгүйчүүдийн дунд өрхийн тэргүүн, айл гэрийн өмөг түшиг болсон эрчүүд давамгайлсан дүн гарчээ. 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн 53,4 хувь нь жрчүүд, 46,6 хувь нь эмэгтэйчүүд байна.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж