ҮДБЭЧ 60 жилийн ойн тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

ҮДБЭЧ 60 жилийн ойн тоглолтоо хийнэ

Соёлын төв өргөөнд энэ сарын 12,13-нд 16.00 цагт Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын 60 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн гала тоглолт болно. Монгол угсаатны соёлын өвийн сор дээжийг судлан, сурталчилж үзэгчдийнхээ хүртээл болгох зорилготой Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 60 жил энэ өдрүүдэд тохиож байна. Чуулгынхан баяртаа зориулан тусгай нэвтрүүлэг, соёл урлагийн арга хэмжээ, үе үеийн дуучид хамтран “Жаран дамжсан дуулал” тоглолтоо хийсэн юм. Хөх монголын эгшиглэн” ардын язгуур урлаг тоглолт, мөн ахмад бүжигчид оролцох “Монгол бүжгийн гайхамшиг”, Үндэсний их найрал хөгжим, ахмад уран бүтээлчид хамтарсан “Монголын сайхан орон” тоглолтуудаа өргөн барьсан билээ. Хүндэтгэлийн гала тоглолтод ард түмнийхээ зүрх сэтгэлд дуу хоолойгоороо мөнхөрсөн тус чуулгаас төрөн гарсан Ардын жүжигчид, гавьяатууд, алдартнууд оролцох аж

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж