Дүрслэх урлагийн академийн шилдгүүд бүтээлээрээ нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Дүрслэх урлагийн академийн шилдгүүд бүтээлээрээ нэгдлээ

Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр Монголын дүрслэх урлагийн академич, төрийн соёрхолт зураач До.Болд, төрийн соёрхолт зураач Ц.Цэгмид, Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Ц.Энхжаргал, Ц.Нарангэрэл нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. Эл үзэсгэлэнд дөрвөн уран бүтээлчийн нийт 80 гаруй бүтээлүүд дэлгэгджээ. Монголын дүрслэх урлагийн академи нь монголын дүрслэх урлагийг эрдэмжүүлэн, уран сайхны бодлогыг чиглүүлэх зорилготой байгуулагдсан төрийн бус байгууллага  бөгөөд энэ үзэсгэлэнгээрээ өөр өөрийн зурах арга барилаараа оргилд хүрсэн, төгс гүйцэтгэлтэй дөрвөн уран бүтээлчээ нийтэд танилцуулан уран бүтээлийг нь дэлгэх үзүүлж байгаа аж. Үзэсгэлэн энэ сарын 16-н хүртэл зургаа хоног урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд ажиллана.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж