Хүүхэлдэйн театр шинэ жилийн багт наадмаа дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Хүүхэлдэйн театр шинэ жилийн багт наадмаа дэлгэнэ

Хүүхэлдэйн театр бяцхан үзэгчдэдээ шинэ жилийн бэлгээ дэлгэх гэж байна. Энэ сарын 25-31ны хооронд хүүхэлдэйн театрын их, бага тайзнаа “Хүслээр ирдэг шинэ жил” багт наадмыг толилуулахаар болжээ. Он солигдох торгон агшинд хүүхдүүдэд олон олон сюрпризээр дүүрэн тоглолтоо өргөн барьж байгаа юм. Үүднээс нь  эхлээд л 10 м-ийн өндөртэй үлгэрийн орны гэрэлт цамхаг та бүхнийг угтах аж. Энэ тоглолтод од тоологч одоо тоолж дуусгах гээд орчлонд шинэ оныг авчирч хүүхэд багачууд, гэр бүл, улс орнуудад баяр баясгаланг авчрах гэж яаран ажиллаж дуусдагийн даваан дээр хорон санаат, далайн дээрэмчин, эмгэн шулам нар он сольж баяр баясгалан авчруулахгүйг хичээж хорлох гээд багт наадам хэрхэн цааш үргэлжлэхийг харах л үлдлээ.  Өвлийн өвгөн аав бэлгээ тарааж орчлонд юу болохыг хүүхэлдэйн театрын “Хүслээр ирдэг шинэ жил”-ээс үзээрэй.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж