Зах зээлийн нийт үнэлгээ 22.6 тэрбум төгрөгөөр буюу 1.7 хувь буурч, нэг их наяд 313.7 тэрбум төгрөг болсон байна.
Ханш нь өссөн үнэт цаасны тоонд Баянтээг /101 хувь/, Силикат /75.8 хувь/, Бишрэлт индастриал /49.1 хувь/, ханш нь буурсан үнэт цаасны тоонд Гурил тэжээл булган /13 хувь/, Монгол шилтгээн /10.9 хувь/, Материал импекс /9.1 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Нийт 45 үнэт цаас арилжигдсанаас 16 үнэт цаасны ханш өсч, 23 үнэт цаасны ханш буурч, зургаан үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Нако түлш /545.1 мянган ширхэг/, Хөх ган /438.9 мянган ширхэг/, Хай би ойл /302.0 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр Шарын гол /1.7 тэрбум төрөг/, Нако түлш /191.2 сая төгрөг/, Дархан нэхий /166.5 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас арилжигдсан байна.