Хэрэглээний индекс өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Хэрэглээний индекс өсчээ

Үндэсний статистикийн хорооноос сар тутам гаргадаг ээлжит танилцуулгаа гаргажээ. Баасан гаригт тэд өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал ямар байсныг мэдээллээ.  Өнгөрсөн сард улсын хэмжээнд Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) өмнөх сарынхтай харьцуулахад 1.5 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 10.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 11.1 хувиар тус тус өссөн байна. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 2.2 хувь, хувцас, бөс бараа, гутлынх 1.8 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 2.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж статистикчид үзэж байна.

Д.Цэц
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж