Эр нөхрөө хэрхэн гэрийн ажилд туслуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Эр нөхрөө хэрхэн гэрийн ажилд туслуулах вэ?

Гэр бүлийн хос ажлаа тараад орж ирээд, нөхөр нь зурагт үзэн, сонин
уншиж, харин эхнэр нь хоолоо хийж угаах, цэвэрлэх нь ихэнх гэр бүлд
уламжлал болсон билээ. Зарим дэвшилтэт үзэлтэй эрчүүд аяга угаах зэргээр
санаачлага гаргахад эхнэрүүд нь ус асгалаа, удлаа гэх зэргээр өөрөө
шүүрэн авч хийдэг. Тэгэхээр мэдээж, тэр дахиж ийм санаачлага хэзээ ч
гаргахгүй. Хэрэв гэрийн ажлыг дайны талбар болговол бие биенээсээ улам
хөндийрч, салах зэрэг сөрөг үр дагавартай. Иймд та бүхэнд Грекийн сэтгэл
зүйч Микос Тарасисын зөвлөгөөг толилуулъя.

• Чөлөө завтай үедээ хоёул тайван сууж хэн ямар гэрийн ажил хийх талаар
ярьж тохиролцоорой. Дараа нь нөхөр чинь хуваарьт ажлаа сайн, муу хийсэн
ч бүү оролц.
• Эр хүнийг шүүмжлэх биш харин магтах хэрэгтэй. Энэ бол маш чухал. Өдөр
бүр санаж байгаад 4-5 удаа гоё үгнүүдийг зорьж хайж олон хэлж бай.
Хэлэхдээ ямар ч аргаар хэлж болно. Өглөө сэрэнгүүт нь халуун дулаан
үгээр угт, өдөр нь мессэж бич, мэйл бичсэн ч болно.
• Эмэгтэй хүн төрөлхийн бусдад туслахад бэлэн байдаг бол харин эрчүүд
огт өөрөөр хүмүүжсэн байдаг. Иймд эр нөхрөөсөө шаардах биш, харин хүсэх,
гуйх маягаар аятай зөөлөн харьцаарай.
• Тохиромжтой мөчийг сонго. Хэн нэгэн ядарсан, эсвэл сэтгэлээр унасан
бол мэдээж тохиромжгүй үе. Мөн орондоо орсон хойно гэрийн ажлын талаар
бүү амаа нээ.
• Нөхрийнхөө хүлээж байснаас огт өөрөөр аашил, жишээлбэл хувцсаа
хамаагүй хаялаа гэж зэмлэхийн оронд түүний дуртай шар айраг эсвэл
шоколадыг хошин зурвастай хамт үлдээ. Орон гэрийн уур амьсгал ч зөөлрөөд
явчихна.
• Ханьдаа хамтдаа гэрийн ажлыг хийсний ашиг тусыг таниулж ойлгуул. Жишээ
нь: Гэрийн ажилд цаг бага зарцуулвал хамтдаа зугаалж, цэнгэх,
хүүхдүүдтэйгээ хамт байх цаг ихсэнэ гэх мэт.

/Хань/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж