Ц.Энхбаяр хүсэлт тавьжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Ц.Энхбаяр хүсэлт тавьжээ

Долдугаар сарын 1-ний  гэх  тодотголтой таван хүний амь эрсэдсэн  хэрэгт холбогдсон цагдаагийн удирдлагуудад холбогдох  хэргийг богино хугацаанд шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд хохирогч агсан  Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр тавьсан байна. Уг хэргийг  өнгөрсөн зургадугаар сараас сэргээн шалгаж арваннэгдүгээр сарын 14-ны өдөр  Улсын ерөнхий прокурорын газраас прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба руу шилжүүлсэн билээ.   Эл хэрэгт шалгуулсан ЦЕГ-ын дарга асан хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан дэд хурандаа Г.Ганбаатар, Эргүүл  хамгаалалтын дарга асан  хурандаа Ш.Батсүх нарт холбогдох хэргийг өнгөрсөн оны хоёрдугаар сард Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон байдаг.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж