
Эл тоглолтод Соёл урлагийн их сургуулийн 1996, 2000, 2003, 2007 онуудад жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн болон одоо сурч байгаа шавь нар нь оролцохоос гадна УДБЭТ, УДБЭЧ, ХЦДБЧ зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагууд оролцох аж. Мөн хошин урлагийн “Өнгөт инээд”, “X ТҮЦ”, “Маск” продакшн, гавьяат дуучин С.Жавхлан, соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэтунгалаг, Л.Болдбаатар гэх зэрэг уран бүтээлчид оролцоно. Тоглолтыг Ардын жүжигчин Ж.Лхамхүүгийн ууган шавь Драмын эрдмийн театрын найруулагч соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин найруулжээ.
Г.Даша