
Гадаад валютын ханш өдөр, өдрөөр суларч, монгол төгрөг чангарсан хэвээр байна. Өнөөдрийн байдлаар Хаан банкны салбаруудад ам.долларыг 1205 төгрөгөөр авч, 1215 төгрөгөөр худалдаалж байгаа ажээ. Хятадын юань 180-183 төгрөг, Оросын рубль 37,3-39,3 төгрөг, Японы иен 14,26-14,67 төгрөг, Солонгосын вонн 1,07-1,10 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин еврог 1582 төгрөгөөр авч, 1622 төгрөгөөр худалдаж байлаа.
Д.Цэц