Банкуудын санал болгосон бүх валютыг авчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Банкуудын санал болгосон бүх валютыг авчээ

Монголбанк өнгөрсөн пүрэв гаригт болсон гадаад валютын дуудлага худалдаагаараа 43,790,000 ам.долларыг худалдан авчээ. Энэ нь арилжааны банкуудаас санал болгосон бүх валютыг худалдан авсан гэсэн үг юм. Монголбанк тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдал, валютын урсгал, төгрөгийн ханшийн хэт хэлбэлзэл, баримталж буй мөнгөний болон валютын бодлого зэргийг харгалзан үзэж энэхүү шийдвэрийг гаргасан гэж вэб сайтдаа мэдээлжээ. Дуудлага худалдааны хаалтын ханш нь 1219 төгрөг байсан байна.Төв банкны дараагийн валютын дуудлага худалдаа ирэх долоо хоногийн мягмар гаригт болно.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж