
Эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглож буй С.Мияарагчаа эхний тойрогт Бельгийн бөхийг юүко үнэлгээгээр ялсан боловч удаахь барилдаанд Японы жүдоч Масааки Фукуокад цэвэр ялагдсанаар тэмцээнийг орхилоо. Мөн энэ жинд барилдаж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Финлянд болон Японы тамирчдыг ялснаар хүрэл медалийн төлөө Францын бөх Лоич Корвальтай барилдах болоод байна. Тэмцээний дүрмийн дагуу ялсан тохиолдолд Х.Цагаанбаатар мөнгөн медалийн төлөө, цаашлаад аваргын алтан төлөө медалийн төлөө эрхтэй болно.
Өнөөдөр Токиогийн татамид гарч барилдсан манай бусад жүдочид бүгд ялагдаад байна. 60 кг-д Д.Төмөрхүлэг эхний барилдаандаа ялагдсан бол мөн тус жинд барилдаж буй Г.Болдбаатар эхний тойрогт Францын бөхийг ялсан ч дараагийн тойрогт Японы жүдоч Хирофүми Ямамотод ялагдсан байна.
Эмэгтэйчүүдийн тухайд 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа нар хоёул эхний тойрогт хийлсэн байсан боловч хоёрдугаар тойргийн барилдаандаа ялагдсанаар Токиогийн “Их дуулга”-ыг орхилоо.