
Манай улс оны эхний 11 сарын байдлаар дэлхийн 130 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5421.8 сая ам.доллар, үүнээс экспорт 2550.6 сая ам.доллар, импорт 2871.1 сая ам.долларт хүрчээ. Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 1831.4 сая ам.доллар буюу 51 хувиар, үүний дотор экспорт 872.3 сая ам.доллар буюу 52 хувиар, импорт 959 сая ам.доллар буюу 50.2 хувиар тус тус өссөн байна. Өмнөх оны эхний 11 сард гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 47 хувь нь БНХАУ-д, 20.4 хувь нь ОХУ-д, үлдсэн 32.6 хувь нь бусад улсад ногдож байсан бол энэ онд нийт бараа эргэлтийн 55.5 хувь нь БНХАУ, 19.2 хувь нь ОХУ, 25.3 хувь нь бусад улсуудад ногдож байна.
БНХАУ-тай хийсэн бараа эргэлтийн эзлэх хувь 8.5 пунктээр нэмэгдэж, ОХУ-тай хийсэн бараа эргэлтийн хувь 1.2 пунктээр, бусад улсуудынх 7.3 пунктээр тус тус буурчээ. Гадаад худалдааны алдагдал 320.5 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 86.8 сая ам.доллар буюу 37.1 хувиар нэмэгджээ. Харин арваннэгдүгээр сарын дүнгээр бол гадаад худалдаа 62.5 сая ам.доллар болж, дөрөв дахин өсчээ.
Д.Цэцэн