Бусадтай ойлголцох хэцүү байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Бусадтай ойлголцох хэцүү байна уу?

Хүмүүсийн харилцаанд үг хэлээс гадна дохио зангаа, нүдний харц, биеэ авч яваа байдал, төрх байдал гээд олон хүчин зүйл нөлөөлдөг…

Анхнаасаа сөрөх, хамгаалах байр сууринаас хандсанаас бусадтай үл ойлголцох байдал үүсдэг. Хүмүүс өөрсдөө үүнийг анзаарахгүй харилцаандаа хүндрэл учруулдаг. Ингээд танд хэрэгтэй зөвлөмжийг толилуулъя:

-Ширээний эсрэг талд суух нь анхнаасаа л сөрөх, эсэргүүцэх байр суурийг илэрхийлдэг. Хэрэв үнэхээр суудал тэгж таарч байгаа бол сандлаа ялимгүй хажуу тийш болго.

-Ярьж байгаа хүнийхээ өөдөөс харцаа эгц чиглүүл. Зарим сэтгэл зүйч үүнийг буруу гэж үздэг.

-Мэдээж ярилцагч хүнийхээ өөдөөс харж ярих нь зөв боловч байнга харцаараа цоо ширтээд байх нь утгагүй. Ийм үргэлжилсэн харцан дор ярилцагч этгээд барьц алдах нь ч бий. Тиймээс харц тань чөлөөтэй байхад анхаар.

-Хэрэв та дарга дээрээ цалин нэмэх тухай асуудлаар орж байгаа бол яг өөдөөс нь харж суух хэрэггүй. Бүр болохгүй бол зогссон байдлаар өөрийн зорилгыг товч, тодорхой танилцуул. Энэ нь илүү үр дүнтэй байдаг.

-Айлд уригдсан зочин эсрэг талдаа суусан хүнтэй маргаж мэтгэлцэх магадлал илүү өндөр байдаг.

-Хэрэв чухал ярианы үед уур амьсгал хурцдах шинжтэй болбол байршлаа өөрчилж суу.

-Нэг өнцгийн хоёр талаас нүүр нүүрээ харан суух нь хамгийн зөв байрлал.

-Сөрөх эсрэг байрлал нь өрсөлдөөний агуулгатай спортын төрөл  жишээ нь шатар, даам, тоглоход тохиромжтой.

Хань сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж