Модон бөмбөгийн спортын төрлийн тэмцээн энэ сарын 10-13-ны өдрүүдэд болох ба Монгол улсаа төлөөлөн Д.Байгальмаа (“Сүүт буйлс” ХХК-ийн ажилтан), Г.Сугарбаяр (Мон-алтиус БТДС-ийн оюутан) нарын хоёр тамирчин ганцаарчилсан төрөлд өрсөлдөж эхэллээ. Монголын Модон бөмбөгийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Эрдэнэтуяа тус наадамд олон улсын шүүгчээр АОЗөвлөл, ЗБХорооны урилгаар оролцож байна. Монголын шүүгчээс гадна Тайвань, Тайланд, Хонгконг, Оман зэрэг 10-аад орны шүүгчид наадмын модон бөмбөгийн тэмцээнийг шүүн явуулах болжээ.
Индонез улсын Бали хотноо 2008 онд болсон Азийн элсний спортын анхдугаар наадмын модон бөмбөгийн эрэгтэй төрөлд Сингапурын тамирчин Нг Еов Фум, эмэгтэй төрөлд Тайванийн тамирчин Су, Пэй Жу нар түрүүлж алтан медаль хүртсэн бол эрэгтэй багийн төрөлд Малайз, Тайланд, Тайвань, эмэгтэй багийн төрөлд Тайвань, Тайланд, Индонез улсын багууд эхний гурван байрт шалгарч байжээ.
Одоогоор Азийн элсний спортын II дугаар наадмыг БНХАУ, Ирак, Оман, Сири зэрэг улсын баг тамирчид тэргүүлж байгаа бөгөөд нийт 12 орны тамирчид медаль хүртээд байна.