Мэргэжлийн гольфчид Африкт цуглалаа

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн гольфчид Африкт цуглалаа

Европын мэргэжлийн гольфчид Өмнөд Африкт цуглаад байна. Учир нь энд 2011 оны Европын цуврал тэмцээний эхний тэмцээн нээлтээ хийгээд байна.1.3 сая долларын шагналын сантай Альфред Данхиллын цомын тэмцээн Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Мпумаланга хотноо явэагдаж байгаа юм. Тус тэмцээнд Европ тивийн шилдэг гольфчид, тэр дундаа Английн Роберт Рок, Германы Себастьян Буль, Норвегийн Мариус Торп нарын шилдэгүүд оролцож байгаа юм. Мөн дээрээс нь Өмнөд Африкийн тамирчид ч энэ удаагийн тэмцээнд оролцож байна. Өчигдөр тэмцээний эхний өдөр олны анхааралд төдийлөн байгаагүй зохион байгуулагч орны тамирчин Антони Майкл гайхалтай байж хасах зургаан пар, 66 оноогоор нийт тамирчдын тэргүүлсэн байна. Харин дараагийн байруудад Роберт Рок, Себастьян Буль, Мариус Торп, Өмнөд Африкийн тамирчин Ван дэр Валт нар ижил 67 оноотойгоор бичигдэж байна. Харин өнгөрсөн жилийн аварга Испаний тамирчин Пабло Мартин 69 оноотойгоор 14-р байранд бичигдэж байгаа нь тун тааруухан эхлэл болжээ.  Энэ жилийн Альфред Данхиллын цомын тэмцээнд Африкийн тамирчид тун олноороо оролцож байгаа нь Хар тивийн Саншайн кап тэмцээн эхэлсэнтэй холбоотой гэнэ. 12 дахь жилдээ дараалан зохиогдож байгаа тэмцээний аварга ирэх ням гарагт тодорно.

 Score studio.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж