Африкийн аваргууд хагас шигшээд үлдэхийн төлөө

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Африкийн аваргууд хагас шигшээд үлдэхийн төлөө

Өнөөдөр Клубын ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтууд эхэлнэ. Африкийн аварга Мазембэ, Төв болон Хойд Америкийн аварга Пачука багууд өнөөдөр тоглоно. Тэдний ялсан нь хагас шигшээд Бразилийн Интэрнационал багтай таарах юм. Ардчилсан Конго улсын Мазембэ клуб өнгөрсөн жил ч гэсэн клубын ДАШТ-д оролцож байсан түүхтэй. Гэхдээ тэр үед Африкийн аваргууд Солнгосын Поханг Стийлэрс багт 2:1-ээр, дараа нь Шинэ Зеландын Оклэнд сити багт 3:2-оор хожигдон 6-р байрт орж байсан юм. Африкийн 4 удаагийн аварга баг энэ жил харин илүү туршлага хуримтлуулан Араб-д эргэн ирж байна.2009 онд ДА-д оролцож байсан бүрэлдэхүүн тэр чигээрээ энэ жил дахин оролцож байгаа учраас тэдэнд шөвгийн наймын туршлага хангалттай бий гэж багийн дасгалжуулагч Ламинэ Ндайе үзэж байна. Сенегал дасгалжуулагч энэ 9-р сард Диего Гарзиттогийн оронд шинээр дасгалжуулагч болсон. Хэдий богино хугацаа ч гэлээ шинэ дасгалжуулагчийн удирдлага дор Мазембэгийн тоглогчид өөрсөдөдөө итгэлтэй довтолгооны шинэ арга барилаар тоглож сурсан аж. Хэрвээ өнөөдөр тэд илүү хүчирхэг бүрэлдэхүүнтэй Мексикийн Пачука багийг хожвол анх удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарч Бразилийн Интэрнационал багтай тоглох хуваарьтай юм.

Score studio.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж