Гэнэтийн шийдвэр: Шинэ дасгалжуулагч

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Гэнэтийн шийдвэр: Шинэ дасгалжуулагч

Английн хөлбөмбөгийн Ньюкасл баг шинэ дасгалжуулагчтай болсноо зарлалаа. Клубыг 18 сар удирдаж, дээд лигт гаргаж ирсэн Крис Хавтоны оронд Алан Пардев гэгч эрхмийг сонгожээ. Уг нь Крис Хавтон хэдхэн хоногийн өмнө Ньюкасл багийн мэнэжэрээр албан ёсоор томилогдож байсан юм. Харин багийн эзэн Майк Эшли гэнэтийн шийдвэр гаргаж, Хавтоныг халж оронд нь Алан Пардевийг дасгалжуулагчаар сонгосон байна. 2008 онд доод лиг рүү унаад байсан Ньюкасл багийн дасгалжуулагчийн ажлыг түр хамаарагчийн үүрэгтэй авсан Крис Хавтон богинохон хугацаанд багт шинэчлэл хийж эргээд энэ улиралд дээд лигт дэвшүүлж чадсан. Үүгээрээ ч багийн хөгжөөн дэмжигчид болон тоглогчдын дунд нэр хүнд сайтай байсан юм. Түүнийг халсан нь гэнэтийн үйл явдал болсныг фэнүүдээс гадна тоглогчдыг ч цочирдуулжээ. Сүүлийн 13 жилийн хугацаанд 11 мэнэжэрийн нүүр үзсэний эцэст арай гэж тогтвортой байдалд дээд лигийн 12-р байрт бичигдэж байгааг фэнүүд Хавтонтой холбож үздэг юм. Тиймээс сүүлийн 5 жилийн хугацаанд 7 дэх мэнэжэр нь болж ирж байгаа шинэ дасгалжуулагчид одоогоор эргэлзсэн байдалтай хандаж байна. 49 настай Пардевийн хувьд Вэст Хэм, Чарлтон Атлэтик болон Софхэмптон багийг удирдаж байсан туршлагатай нэгэн. Түүнтэй 5 жил хагасын гэрээг шаазгайнуудын удирдлага байгуулжээ. Пардевын ажил энэ хагас сайнд Сэнт Жэймс Паркт Ливэрпүүлийг хүлээж авснаар эхэлнэ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж