Хятадын экспорт хурдацтай өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Хятадын экспорт хурдацтай өсчээ

БНХАУ-ын экспортын хэмжээ арваннэгдүгээр сард шинжээчдийн таамаглаж байснаас илүү өссөн байна. Экспортын хэмжээ жилийн өмнөхөөс 34,9 хувиар, өмнөх улирлынхаас 12 хувиар илүү байлаа. Импортын хэмжээ мөн адил 37,7 хувиар  гадаад худалдааны зөрүүг 15 хувиар буюу 23 тэрбум ам.доллараар бууруулжээ.

Арваннэгдүгээр сарын инфляцийн төвшинг бямба гаригт зарлах бөгөөд тооцоолж буйгаар 28 сарын турш харагдаагүй өндөр хэмжээ болох 5,1 хувьтай байна гэж үзэж байгаа юм. Инфляцийн төвшин аравдугаар сард 4,4 хувь байж, Засгийн газрын тооцоож байснаас 1,4 хувиар илүү байсан юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж