Германы инфяци хоёр жилийн өндөрлөгт хүрэв

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Германы инфяци хоёр жилийн өндөрлөгт хүрэв

Герман улсын инфляцийн төвшин арваннэгдүгээр сард 1,5 хувь болж, сүүлийн хоёр жилийн турш харагдаагүй өндөрт хүрчээ. Энэ нь хүнс болон эрчим хүчний үнийн өсөлттэй холбоотой юм байна. Өмнөх хоёр сарын хувьд инфляцийн төвшин 1,3 хувь байсан гэж тус улсын Дестатис байгууллагаас мэдээлжээ.

 Хэдийгээр инфляцийн төвшин хоёр хувиас бага хэвээр байгаа ч статистикийн газрын үзэж буйгаар хүнсний үнийн өсөлтөөс болж инфляци цаашид ч өсөх шинжтэй байгаа гэнэ.

Дестатисын мэдээлснээр эрчим хүчний үнэ өнгөрсөн сард жилийн өмнөхтэй харьцуулахад 5 хувиар өссөн бол хүнсний үнэ 3,4 хувиар өссөн байдалтай байгаа юм байна. Харин хүнс, эрчим хүчний үнийг тооцохгүй бол инфляци 0,9 хувь байх байжээ.

Э.ОЧИРТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж