Нигерийн сонгогчдыг бүртгэх төхөөрөмж алдагджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Нигерийн сонгогчдыг бүртгэх төхөөрөмж алдагджээ

Пүрэв гаригт зэвсэглэсэн дээрэмчид Нигерийн олон улсын төв нисэх буудлаас сонгогчдыг бүртгэх төхөөрөмжийг хулгайлжээ. Лагосын Муртала Мухамед нисэх буудалд ачаа тээш буусны дараахан зөөврийн компьютерүүд, камернуудын хамтаар алга болсон гэж сонгуулийн хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

2011 оны сонгуулиас өмнө дээрх алдагдсан төхөөрөмжөөр Нигерийн 70 сая сонгогчдыг тоолох ёстой байжээ. Гэхдээ энэхүү дээрмийн хэрэг нь тооллогын ажилд нөлөөлөхгүй гэдгийг сонгуулийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Каёоди Аидову хэлэв. Нигерийн удирдлагууд ирэх оны дөрөвдүгээр сард болох парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийг шударга явуулахаа амласан бөгөөд нас барсан, болон хуурамч нэрс их байгаагаас санал өгсөн хүмүүсийн хуучин жагсаалтыг устгажээ.

Сонгуулийн хороо сонгогчдыг бүртгэх 230 сая ам.долларын үнэтэй төхөөрөмж худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байжээ. Одоогийн байдлаар хэдий хэмжээний үнэтэй тоног төхөөрөмж алдагдаад байгааг хараахан тогтоогоогүй байгаа ба хамгийн гол нь чухал програмыг устгаагүй байгаасай гэж хүсч байна. Энэ удаагийн хэрэг явдлаар Муртала Мухамед нисэх буудлын аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэйг харууллаа.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж