Ё.Мөнхбаатар Улаан тугийн одон хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Ё.Мөнхбаатар Улаан тугийн одон хүртлээ

УИХ-ын Тамгын газрын Төсвийн байнгын хорооны ажлын албаны зөвлөх Ё.Мөнхбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор өнөөдөр шагналаа. Түүний ажлын амжилтыг төрөөс өндрөөр үнэлж энэхүү эрхэм дээд шагналыг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд  биечлэн гардуулж өгсөн юм. Ё.Мөнхбаатар зөвлөх нь улсад 35 жил ажиллаж байгаа бөгөөд 17 жил нь УИХ-ын Тамгын Газарт ажиллаж байна хэмээн дурдсан юм. Энэхүү эрхэм хүндэт төрийн хүндлэл дагуулсан шагнал урам зориг дагууллаа гэж билэгшээж байлаа.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж