Санамж бичиг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Санамж бичиг байгуулжээ

Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хүний эрхийн үндэсний комисс, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хилийн цэргийн ерөнхий газрын хооронд Санамж бичиг байгуулжээ.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн болон хүмүүнлэгийн эрх зүйн гэрээ, конвенц, Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон цэргийн алба хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, цэргийн байгууллага дахь дүрмийн бус харьцаа, түүнээс үүдсэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Санамж бичиг байгуулсан байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, алба хаагчдын хүний эрхийн болон хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэжээ. Иргэний болон эрүүгийн хэрэгт холбогдогчдын эрхийг хангах, хамгаалах, цагдан хоригдсон хүмүүстэй хүнлэг бус хандаж, нэр төрийг нь доромжлохоос урьдчилан сэргийлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулахад талууд анхаарч ажиллах юм байна.

Мөн хоёр талын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлж, хил хамгаалах байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа офицер, ахлагч нарт хүний эрхийн боловсрол олгох сургалт зохион байгуулах боломж бүрдэх аж. Хүний эрхийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг мэтгэлцээн, тэмцээн, онол практикийн  болон эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах зэрэг олон талт хэлбэрээр хийхээр болжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж