
Учир нь хотын төвд орших “Сантайн” рестораныг тулгаж, “Чухал трейд” ХХК-ийн захирал С.Доржпүрэв газрын зөвшөөрөлгүйгээр уг өргөтгөлийг барьсан байна. 40 гаруй хавтгай дөрвөлжин метр талбай бүхий өргөтгөлийг аймгийн Засаг даргын 2009 оны шийдвэрээр барихыг хориглосон ч аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан дур мэдэн зөвшөөрөл олгосон байна. Нэгэнт Засаг даргын шийдвэр гарсан учир нийтийн эдэлбэр газар зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг хуулийн дагуу албадан чөлөөлөхөөр боллоо. Дур мэдэн зөвшөөрөл өгсөн аймгийн Мэргэжлийн хяналтын газар буруугаа хүлээж өргөтгөлийг буулгахад өөрсдөө оролцоно гэдгээ мэдэгдэв.