Орхон аймаг 1000 тарьцаар шагнуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Орхон аймаг 1000 тарьцаар шагнуулжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар саяхан “Ногоон хивс”-ны ёслолыг Их тэнгэрийн аманд зохион байгуулжээ. Энэхүү ёслолын үеэр ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн аймгуудыг манлайлаж түрүүлсэн Орхон аймгийг 1000 тарьцаар шагнасан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд аймгууд хэрхэн оролцсоныг Ойн газар ийнхүү дүгнэж урамшуулсан ажээ. Аймгууд хийсэн ажлаа гэрэл зургийн үзэсгэлэнгийн хэлбэрээр тайлагнасан байна. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга. Х.Машбат “Манай аймаг сүүлийн хоёр жилд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд их анхаарсан. Бүр хоёр жилийн хугацаанд “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”, “Цэвэр орчин бүрдүүлэх жил” болгон зарласан нь их ач холбогдолтой боллоо. “Эрдэнэт” үйлдвэр энэ ажилд маш их идэвхтэй оролцсоныг хэлэхэд таатай байна” гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж