
Сургалтанд Мерси кор- МОРЕ төслийн кординатор Г. Цэцгээ төрийн бараа үйлчилгээг нээлттэй ил тод өрсөлдөөнтэй болгох арга замууд, төрийн зарим нэг чиг үүргийг бизнес эрхлэгчид, олон нийтийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх боломжууд, мөн гурван талт хэлэлцээрийн тухай сэдвүүдээр хичээл заалаа. Энэ удаагийн сургалтын онцлог ерөнхий мэдээллийг амьдрал практиктай холбон нээлттэй хэлэлцүүлэг хийж, З талт хэлэлцээрийн ойлголтыг өгч улмаар орон нутагтаа бид юу хийж чадах вэ гэдгийг тодорхойлж өглөө. Сургалтын төгсгөлд 12 хүний бүрэлдхүүнтэй иргэний нийгмийн түншлэлийн зөвлөл байгуулснаар иргэний нийгмийн байгууллагын нэгэн бүтэц бий болгож ажиллуулахаар боллоо.