Нөхдийнхөө дурсгалыг хүндэтгэв

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Нөхдийнхөө дурсгалыг хүндэтгэв

Өнөөдөр хаалтыг нь хийж буй Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн үеэр ардчиллыг үүсгэн байгуулагчдын эгнээнээс хальж одсон нөхдийнхөө дурсгалыг хүндэтгэлээ. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Үсэнд нь мөнгөн сор, магнайд нь үрчлээ тогтож амжилгүй насан эцэслэсэн ардчиллын лидерүүдээ дурсая” хэмээхэд танхимд цугларагсад босч нэг минут дуугүй зогслоо.  УИХ-ын гишүүн агсан С.Зориг, Ж.Наранцацралт, С.Батчулуун, Улсын Бага Хурлын гишүүн агсан Б.Галсандорж, Шинэ дэвшилт холбооны анхдагчдын нэг, МУИС-ийн багш агсан С.Батсүх, ардчиллын “Хонх”-ны дууч С.Цогтсайхан нарын олон нөхдөө журмын нөхөд нь энэ өдөр эргэн дурслаа.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж