
Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга уншиж танилцуулсан юм. Үүний дараа Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ардчиллын лидерүүдийн нэг, Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, МоАХ-ны тэргүүн Х.Баттулга, МОХ-ны анхны нарийн бичгийн дарга, Голомт банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, нийтлэлч Баабар нар үг хэллээ.
Монголд ардчилсан хувьсгалын хоёр дахь үе шат буюу үйлдвэржүүлэлтийн шат эхэлж байгааг илтгэгчид энэ үеэр тэмдэглэсэн юм. Одоо ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хаалтад зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болж байна.
Д.ОЮУН