Айлчлалын талаар мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Айлчлалын талаар мэдээлэл хийлээ

Монгол Улсын  Ерөнхий сайд С.Батболд  ОХУ-ын Ерөнхий сайд В.В.Путины урилгаар энэ сарын 12-16-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсоор айлчилхаар болсон. Үүнтэй холбогдуулан өнөөдөр 14 цагаас сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ удаагийн айлчлалд талууд хоёр орны эдийн засаг худалдааны салбарт хамтын ажиллагаа эрчимжиж байгаатай холбогдуулан хэлэлцээр хийж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах аж.

Мөн энэ удаагийн айлчлалын үеэр “Монросцветмет” болон Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар тодорхой асуудлуудыг шийдэх аж. Олны анхаарлыг татаж байгаа өөр нэг зүйл бол “Дорнод Уран”-ы асуудлаар хоёр тал харилцан тохиролцож, ОХУ-ын тал 49 хувь эзэмших, Монгол тал 51 хувийг эзэмших талаар хэлэлцээр хийх ажээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон түүнийг дагалдан явагсад Нэр нь үл мэдэгдэх цэрэг эрсийн хөшөөнд цэцэг өргөх юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Москвагийн Олон Улсын Харилцааны ОУ-ын Харилцааны Их Сургуульд зочилж, илтгэл тавих аж. Тус сургуулийг Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд дүүргэж байсан ажээ. Энэхүү айлчлалд Монгол Улсын ерөнхий сайд С.Батболдыг дагалдан Засгийн Газрын зарим сайд нар болон холбогдох агентлаг, бизнесийн төлөөлөгчид дагалдан явах аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж